“Соёлын сэргэлт 2023” аяныг Сэлэнгэ сумын Соёлын төвийн эрхлэгч П.Хонгорзул, Хүүхдийн төв номын сангийн Мэдээлэл технологи, арга зүйн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг нар нээж үг хэллээ.


“Тэргүүний уншигч – Д.Нацагдорж” тэмдгээр Ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч Г.Гэрэлтуяа, 11-р ангийн сурагч Т.Амин-Эрдэнэ, 7-р ангийн сурагч Э.Агиймаа нар тус тус шагнагдлаа.

Хүүхдийн төв номын сангийн Мэдээлэл технологи, арга зүйн хэлтсийн эрхлэгч С. Тунгалаг, Аймгийн төв номын сангийн захирал М.Мөнгөнтуяа нар “Бүх нийтийн соёлын боловсрол” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.

“Бурхан Халдун виртуал аялал” VR үзэсгэлэн, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, Сэлэнэг сумын ЕБС-ийн багш, сурагчдын шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Зөөврийн номын сан, Монгол наадгай, бүтээлч урлан, “Уламжлалт оньсон тоглоом наадгайн үзэсгэлэн дэлгэгдлээ.