“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2023” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2023-09-18
“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2023” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд 34 дэх удаагийн Номын баярын арга хэмжээг улсын хэмжээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Номтой Монгол” уриан дор 9 дүгээр сарын 15-16-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Аймгийн Төв номын сан, Соёлын ордон, Музей хамтран Ном ба дизайн” үзэсгэлэн, Ном, бичгийн хэрэгсэл модон барын үзэсгэлэн, Виртуал музей, “Номын амт” сугалаа, Монгол, гадаад номын үзэсгэлэн, сурталчилгаа, Шинэ, хуучин номын худалдаа, Бүтээлч уншигч анги хамт олны мэдээлэл танилцуулга, Монгол тоглоомын орон зай, Хуруун хүүхэлдэйн тоглолт, Язгуур үг, Үсэглэлийн хаад хөгжөөнт тэмцээн, Монгол ардын тоглоом наадгай, Монгол ардын аман зохиол, чөлөөт уншлага, Бийрэн бичлэгийн үзүүлэх сургалт, Open Mic зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.
Мөн тэргүүний уншигч сурагч, анги хамт олон, албан хаагчдыг шалгаруулан шагнаж урамшууллаа.
# Сэдвүүд
Шинэ мэдээ