Анхдагч, алдартны өлгий нутаг Булган хангайн “Айраг наадам 2022” Өрмийн цагаан нуурын зүлэг ногоон дэнж дээр өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
Булган нутгийн брэнд бүтээгдэхүүн айргаар дамжуулан адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, орон нутагт аялал жуулчлалыг татах, уламжлалт тоглоом наадгайн спортыг таниулах, малчид, үйлдвэрлэгчдээ дэмжин өрхийн орлогыг нэмэгдүүлэх гол зорилгоо болгон ажиллалаа. Нийт 21 төрлийн тэмцээн уралдаанаас Соёл урлагийн газар
-ДЭМБЭЭ САЙНУУ
-СЭЭР ШАЛГАХ
-БАГИЙН ХУРУУ
-ШАГАЙ ШҮҮРЭХ
-ОНЬС ЭЭДРЭЭ ТАЙЛАХ (хүүхэд)
-32 ЦАГААН ЛОНХ, 25 ХУЛ ТООЛОХ
гэсэн 6 төрлийн тэмцээн уралдаан зохион байгууллаа. Булган аймгийн 13 сум Улаанбаатар, Орхон, Архангай, Хөвсгөл, Дархан тэргүүтэй аймгуудаас ирж өргөн дэлгэр хамрагдаж тэмцээн тус бүр өрсөлдөөнтэй, хөгжөөнтэй болж өндөрлөлөө.