“БАХАРХАЛ-ӨВ СОЁЛ” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-03-22

    

     Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой, “Булганчуудын бахархал”-ын өдрийг тохиолдуулан Монгол үндэстэн оршин тогтнох соёл сэтгэлгээний баталгаа, оюуны соёлын давтагдашгүй өв болсон Үндэсний бичиг үсгээ хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Анхдагчдын өлгий Булган нутгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагчдын зохиол бүтээлийг олон нийтэд таниулах, судлан сурталчлах, хүүхэд залуусын авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор “Бахархал-Өв соёл” уралдааныг Соёл урлагийн газар, С.Удвалын нэрэмжит аймгийн Төв номын сан, Булган сумын Соёлын ордон хамтран зохион байгууллаа.

    Тус уралдаанд 1-р сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, 3-р сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Спортын дунд сургууль, Хутаг-Өндөр, Бүрэгхангай сумын ЕБС-ийн  9-12р ангийн 71 сурагч авьяас билиг ур чадвараа дайчлан амжилттай оролцлоо. /Уран уншлагын төрөлд-12 сурагч, уран бичигтэн төрөлд-17 сурагч, цэвэр бичигтэн төрөлд-32 сурагч, үндэсний бичгийн танин мэдэхүйн тэмцээнд-10 сурагч оролцсон. / Уралдааны үеэр Төв номын сангаас Өв соёлын холбогдолтой номын үзэсгэлэн гаргаж сурагчдад танилцууллаа.

Уран уншигч төрөлд:

Тэргүүн байр- Бүрэгхангай сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Т.Уранчимэг

Дэд байр- 3-р сургуулийн 12б ангийн сурагч Б.Төгөлдөр

Гутгаар байр- 1-р сургуулийн 11а ангийн сурагч Ч.Доржпүрэв

Уран бичигтэн төрөлд:

Тэргүүн байр- 1-р сургуулийн 9а ангийн сурагч З.Булгамаа

Дэд байр- Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч М.Хулан

Цэвэр бичигтэн төрөлд:

Тэргүүн байр- Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Э.Уянга

Дэд байр- Бүрэгхангай сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Т.Уранчимэг

Шүүгчдийн нэрэмжит шагналаар: Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч Ч.Нарансолонго, 1-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ

Үндэсний бичгийн танин мэдэхүйн тэмцээнд:

Тэргүүн байр- HIQ баг / Б.Аззаяа 3-р сургуулийн  11а ангийн сурагч, Б.Сүхбат 3-р сургуулийн  9а ангийн сурагч/

Дэд байр-  Өв соёл баг /Б.Отгонбаян Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч, Маралмаа 1-р сургуулийн 11а ангийн сурагч/ нар тус тус шалгарлаа.

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ