Монгол Улсын хууль тогтоомж, байгууллагын чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэн 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр “Шилдэг байгууллага”-аар шалгарлаа.
Монгол Үндэстний оршин тогтнохуйн дархлаа болсон соёлын үнэт зүйлсээ түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх үйлсэд нийт соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид, өвлөн уламжлагчид, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид та бүхэн маань үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ.
Нэгэн зорилго, нэгэн үйлсийн төлөө зүтгэж буй салбарын нийт хамт олондоо баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсье.