ДЭЛХИЙН “АЛТАРГАНА 2024” ОЛОН УЛСЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
2023-11-15

Буриад зон олны уламжлалт ёс заншлыг сэргээн хөгжүүлэх олон улсын хамтын үйл ажиллагаа уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор“Алтаргана 2024” их наадмыг зохион байгуулах хорооны Анхдугаар олон улсын хуралдааныг Хутаг-Өндөр суманд зохион байгуулж байна.
Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, “Алтаргана-2024” наадмыг зохион байгуулах аймгийн ажлын хэсэг, ОХУ-ын Буриад улсын төлөөлөгчид болон бусад аймаг орон нутгийн зочид төлөөлөгчид оролцож байгаа юм.
Анхдугаар хуралдаанд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй аймгийн удирдлагууд болон Буриад улсын Соёлын сайд Соелма Баяртуевна,Буриад улсаас Монгол улстай харилцах сайд Чирипов Даба Жалсан Шагживевич,Буриад улсын спорт, залуучуудын бодлогын орлогч сайд Биликтуев Эрдэм Дашидоржиевич,Иволгын районы Засаг дарга Емонаков Николай Владимирович,
Закаменск районы Засаг дарга Гонжитов Сергей Валерьевич болон ОХУ-ын Өвөр Байгалийн
Хязгаараас ирсэн зочид төлөөлөгчид, Монгол орны зарим аймаг орон нутагт амьдардаг буриад зон олны төлөөлөл оролцож байна.
Дэлхийн “Алтаргана -2024 “ наадмыг зохион байгуулах энэхүү үйл явдал бол 15 дахь удаагийнх болох бөгөөд өмнө нь Хэнтий аймгийн Дадал суманд болж байсан юм.

# Сэдвүүд
Шинэ мэдээ