Соёлын бүтээлч сарын хүрээнд Аймгийн Музейгээс аймгийн нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгал, түүхэн үзмэрүүдийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан виртуал ертөнцөд бүтээж, орон зай цаг хугацаанаас үл хамааран түүх соёлоо таниулах, сурталчлах, байнгын үзүүлгээс сэлгэн амрааж, насжилтыг уртасгах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор “Виртуал музей” үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Хээр хөдөө байгаа үл хөдлөх дурсгал, музейн сан хөмрөг дэх хөдөлгөөнт өвөөс нийт 10 орчим түүх соёлын өндөр ач холбогдол бүхий дурсгалыг сонгон 3D, видео бичлэг хэлбэрээр баримтжуулан, Virtual Reality, Augmented Reality технологиор дижитал үзүүлэг бүтээж, орчин үеийн ухаалаг төхөөрөмж ашиглан олон нийт, хүүхэд, залууст түүх соёлын өргөн мэдлэгийг олгож байна.
Үүний үр дүнд олон нийтийн соёлын өвийн боловсролын түвшин сайжрах, соёлын өвийг хайрлан хамгаалах сэдэл төрүүлэхэд хувь нэмэр болох төдийгүй, дижитал музей нь аймгийн түүх соёлын дурсгалыг сурталчлах, дотоод, гадаадын аялагч жуулчдыг татах бүтээгдэхүүн болно.