ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
2022-06-01

    Эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын хүсэл сонирхлыг дэмжих, үндэсний өв соёлыг таниулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, гэр бүлд  дурсамж үлдээх зорилгоор  “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийн үйл ажиллагааг аймгийн Соёл урлагийн газраас Хөгжимт жүжгийн театр, Төв номын сан, Музей, Соёлын ордонтой хамтран зохион байгууллаа.

   Тус өдөр  нэгдсэн зохион байгууллалттайгаар Соёл амралтын хүрээлээнд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон 8 уралдаан тэмцээн зохион байгуулж тус тэмцээн, уралдаанд 128 хүүхэд оролцлоо. “Булган хангайн хүүхдүүд”-2022 урлагийн наадамд шагналт байр болон амжилттай оролцсон шилдэг 55 сурагчдын урлагийн тоглолт, Хөгжимт жүжгийн театрын “Анчин Пандуухайн паян” хүүхдийн жүжиг, Соёлын ордны дэргэдэх  “Алухай” охидын хамтлагийн  тоглолтыг үнэ төлбөргүй бэлтгэн хүргэлээ. Мөн Улаанбаатар хотоос  “Dance Chance” энтертаймэнтийн орон нутаг дахь анхны “Dance” бүрэн хэмжээний бүжгийн тоглолтыг бүх нийтийн соёлын боловсролд зориулан зохион байгуулсан нь онцлог үйл ажиллагаа боллоо.

   Энэ жилийн арга хэмжээг Булган хангайн хөгжлийн төлөө сангийн тэргүүн С.Гал-Эрдэнэ ивээн тэтгэж, соёлын салбарын байгууллагууд хүүхэд багачуудын баярлах орчин нөхцлийг сайн бүрдүүлж өгсөн нь өмнөх жилүүдээс онцлог байж баярт оролцогчдын талархах сэтгэгдэл маш өндөр байлаа.

 

 

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ