“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл урлаг, спортын олон талт үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх, зорилгоор “Соёлын бүтээлч сар” аяныг 2024 оны 11 дүгээр сарын 01-ээс 30-ны өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын Улсын хорооноос улс орон даяар зохион байгуулж байна.
“Соёлын бүтээлч сар” аян болон Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд хэвлэгдэн гарч буй “Анхдагч алдартны өлгий нутгийн музей” номын нээлт Аймгийн музейн түр үзэсгэлэнгийн танхимд боллоо. Тус үйл ажиллагаанд зохиолч, яруу найрагч, түүх нийгмийн ухааны ахмад багш нар, соёлын байгууллагын удирдлага, албан хаагчид оролцлоо.