“Соёлын сэргэлт 2023” аяныг Гурванбулаг сумын сумын Засаг дарга Б.Дэлгэр Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Л.Батболор нээж үг хэллээ.


Монгол Улсын тэргүүний “Ардын авьяастан” цол тэмдгээр сумын иргэн Н.Ундармаа, “Тэргүүний уншигч – Д.Нацагдорж” тэмдгээр Ж.Гүррагчаагийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн 5а ангийн сурагч Б.Шинэс, 4б ангийн сурагч Б.Гэрэлмаа, 5б ангийн сурагч А.Төгөлдөрбаяр нар тус тус шагнагдлаа.

Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Л.Батболор “Бүх нийтийн соёлын боловсрол”, “Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ”, ХТНС-ийн номын санч Г.Дарьсүрэн “Уншихад учир бий”, “Гэр бүлийн уншлагын боловсрол” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.

“Бурхан Халдун виртуал аялал” VR үзэсгэлэн, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, Зөөврийн номын сан, шинэ номын үзэсгэлэн Уламжлалт гар урлалын чиглэл зэргээр үзэсгэлэн дэлгэгдлээ.