“Соёлын сэргэлт 2023” аяныг Сэлэнгэ сумын Соёлын төвийн эрхлэгч П.Хонгорзул, Хүүхдийн төв номын сангийн Мэдээлэл технологи, арга зүйн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг нар нээж үг хэллээ.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын төрийн соёрхолт Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлч МУСТА Б.Энхмөрөн мэндчилгээ дэвшүүлж Соёлын төвийн дэргэдэх авьяаслаг сурагчдын тоглолтыг нутгийн иргэд хүүхэд багачуудад толилууллаа.
ШАГНАЛ:
“Тэргүүний уншигч – Д.Нацагдорж” тэмдгээр Ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч Г.Гэрэлтуяа, 11-р ангийн сурагч Т.Амин-Эрдэнэ, 7-р ангийн сурагч Э.Агиймаа нар тус тус шагнагдлаа.
СУРГАЛТ:
Хүүхдийн төв номын сангийн Мэдээлэл технологи, арга зүйн хэлтсийн эрхлэгч С. Тунгалаг, Аймгийн төв номын сангийн захирал М.Мөнгөнтуяа нар “Бүх нийтийн соёлын боловсрол” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
ҮЗЭСГЭЛЭН:
“Бурхан Халдун виртуал аялал” VR үзэсгэлэн, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, Сэлэнэг сумын ЕБС-ийн багш, сурагчдын шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Зөөврийн номын сан, Монгол наадгай, бүтээлч урлан, “Уламжлалт оньсон тоглоом наадгайн үзэсгэлэн дэлгэгдлээ.