“Соёлын сэргэлт 2023” аяныг Хялганат тосгоны Захирагч А.Сод-Эрдэнэ, Хүүхдийн төв номын сангийн Мэдээлэл технологи, арга зүйн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг нар нээж үг хэллээ.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын төрийн соёрхолт Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлч МУСТА Б.Энхмөрөн, Дуучин Н.Аззаяа нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
ШАГНАЛ:
“Тэргүүний уншигч – Д.Нацагдорж” тэмдгээр Ерөнхий боловсролын сургуулийн 4а ангийн сурагч У.Булганчимэг, 7б ангийн сурагч Б.Амин-Эрдэнэ, 8б ангийн сурагч М.Мөнгөнчимэг нар нар тус тус шагнагдлаа.
СУРГАЛТ:
Хүүхдийн төв номын сангийн, Мэдээлэл технологи, арга зүйн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг , Аймгийн төв номын сангийн захирал М.Мөнгөнтуяа нар “Бүх нийтийн соёлын боловсрол”сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭ:
“Бурхан Халдун виртуал аялал” VR үзэсгэлэн, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, Үзэсгэлэн худалдаа, Зөөврийн номын сан, Соёлын өвийн АХА тэмцээн, Түргэн хэллэгийн тэмцээн , Бүтээлч урлан, Уламжлалт оньсон тоглоом наадгайн үзэсгэлэн дэлгэгдлээ.