ХҮҮХДИЙГ СОЁЛ, СПОРТ, ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ, ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
2022-12-08

      Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуульд “Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журмыг соёлын болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага баталж, мөрдүүлнэ.” гэж заасан байдаг. Уг хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын хамтарсан тушаалаар “Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам баталлаа.

    Тус журамд соёлын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, олон нийтийг хамарсан арга хэмжээ, замын хөдөлгөөн, хүүхэд оролцсон шалгалт, уралдаан, спортын тэмцээний үед хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, хүүхдийг аливаа арга хэмжээнд оролцуулахдаа хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хоцрогдлыг арилгах талаар эцэг, эх, асран хамгаалагч харгалзан дэмжигч болон арга хэмжээг санаачлагч, зохион байгуулагч, оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан тусгажээ.

 

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ