“ЭГШИГЛЭНТ ХӨГ” ӨСВӨРИЙН МОРИН ХУУРЧДЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Юнескогийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол үндэстний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуур хөгжмийг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, оршин тогтнох чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Эгшиглэнт хөг” өсвөрийн морин хуурчдын уралдааныг аймгийн хэмжээнд нээлттэй зохион байгууллаа.
Тус уралдааныг зорин ирж оролцсон эрхэм хүндэт хүүхэд багачууд, багш нар болон шүүн явуулсан шүүгч нар, арын албанд ажилласан нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.