“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2023” арга хэмжээ
2023-05-19

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2023” 33 дахь удаагийн номын баяр “ХҮҮХЭД БҮР УНШИГЧ” уриатайгаар 05 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд 21 аймагт зохион байгуулагдаж байна.
Булган аймгийн хэмжээнд хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх, бүх нийтийн уншлагыг дэмжих зорилгоор хүүхэд залуучууд, иргэдэд зориулсан соёлын олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Булган аймгийн хэмжээнд хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх, бүх нийтийн уншлагыг дэмжих зорилгоор “Уншигч”,  “Номтой нөхөрлүүлэгч иргэн”, “Номч анги”, номын өдөрлөгийг хүүхэд залуучууд иргэдэд зориулсан соёлын олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Тэргүүний уншигч “Д.Нацагдорж тэмдэг”-ээр:

– 1-р бүрэн дунд сургуулийн 6 А ангийн сурагч Б.Есүхэй

– ЭӨЦС-ийн 9 А ангийн сурагч Б.Марал

– ЭӨЦС-ийн 12 В ангийн сурагч Г.Билэгжаргал

– Булган аймгийн ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтан Ч.Сугар

“Номтой нөхөрлүүлэгч иргэн”-ээр:

– Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын хуяглан хүргэлтийн ажилтан хошууч Б.Баярсайхан

“Номч анги”-аар:

– ЭӨЦС-ийн Т.Эрдэнэсайхан багштай 9 А анги хамт олон нар шалгарлаа.

Эрхэм уншигч та бүхэндээ улам их амжилтын дээдийг хүсэн ерөөе.

 

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ