“Соёлын сэргэлт 2023” аяныг Рашаант сумын Засаг даргын орлогч Д.Одонсамбуу, Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Л.Батболор нар нээж үг хэллээ.



Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Л.Батболор “Бүх нийтийн соёлын боловсрол”, “Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ”, ХТНС-ийн номын санч Г.Дарьсүрэн “Усны амьдралын эх булаг” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.

“Бурхан Халдун виртуал аялал” VR үзэсгэлэн, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, Бүтээлч урлан (Чулуун дээрх зураг), Зөөврийн номын сан, хэл зүгшрүүлэх Түргэн хэллэгийн уралдаан зэрэг танин мэдэхүйн уралдаан тэмцээнүүд зохион байгууллаа.