“МОНГОЛ ГЭР” ҮЗЭСГЭЛЭНД БУЛГАН АЙМАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2024-05-06

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, оршин тогтнох чадавхыг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй Монгол гэр үзэсгэлэн өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд 21 аймаг өөрийн орон нутгийн онцлог, шинжийг агуулсан гэрүүдээр оролцож байгаа бөгөөд Булган аймгийн соёлын салбарын төлөөлөл “АЙРАГНЫ ӨРГӨӨ” гэрээр оролцож Хүүхдийн төв номын сантай хамтран 4 төрлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна.

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ
Шинэ мэдээ