Булган аймаг нь Ардын язгуур урлагийн ай савд багтах мартагдаж буй төв халхын уртын болон ардын дуу, морин хуур, лимбэ, шударга, хуучир, товшуур хөгжим тоглох урлаг, халх бүжиг , эх хэл аман уламжлалын ай савд багтах ерөөл, мялаалга үг зэргийг шинэ гэрийн найр” сэдэвт отгийн тоглолтын дэгт багтаан найруулан хүргэж байна.
Мөн Орон нутгийн Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид уламжлалт гар урлалын ай савд багтах Модны ур, Модон сийлбэрийн урлал, Арьс ширэн урлал, эсгий ширмэл урлал, даавуун зүймэл урлалын бүтээлүүдүүдийг үзэсгэлэнд дэглэж Үндэсний сур харваа, шагайн харваа, даавуун зүймэл урлал, монгол уран бичлэгийн өв соёлыг олон нийтэд соёлын боловсролын хөтөлбөрөөр дамжуулан сурталчлан таниулж байна.