“Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье”
2024-10-14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлиг 36 дахь удаагийн “Номын баяр”, “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” арга хэмжээг “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатайгаар Нийтийн номын сан, Соёлын ордон, Музей, Хөгжимт жүжгийн театр, Соёлын төвүүд /16 сум, 1 тосгон/ -д 2024 оны 09 дүгээр сарын 13-20 ны өдрүүдэд зохион байгууллаа.
Номын баяраар эх хэл, үндэсний бичиг соёлыг сурталчилсан олон төрлийн үзэсгэлэн, соёлын боловсролын хөтөлбөр, уралдаан, номын сангийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, иргэдийг соён гэгээрүүлэх ач холбогдол, төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь номын санч мэргэжлийн онцлогийг сурталчлах олон талт ажлыг зохион байгуулж ажиллаа.
Тус ажлын хүрээнд хамтран ажилласан ЕБС-ийн захирал, анги удирдсан багш, цэцэрлэгийн удирдлагууд та бүхэнд талархлаа.
# Сэдвүүд
Сүүлийн мэдээ
Шинэ мэдээ