Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Соёлын тухай хуулийн 30.1 “ Аймаг, сум, нийслэл, дүүрэгт түүх соёл урлаг эсхүл соёлын үнэт зүйлийг төлөөлж илэрхийлэх соёлын орчин, орон зайг бүрдүүлж хөгжүүлнэ” гэсэн заалтын хүрээнд энэ удаагийн Соёл урлагийн ажилтны өдрийг гудамж талбайд соёлын орон зай, орчин бүрдүүлж соёл урлагийн салбарын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх агуулгын хүрээнд 09 дүгээр сарын 23-24ны өдрүүдэд шинэлэг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүллээ.
Аймгийн соёл урлагийн салбарын нийт ажилтан албан хаагчид Сансар-1, Сансар-2 цэцэрлэгт хүрээлэнгийн баримал, сүүдрэвч, сандал зэргийг будаж өнгө үзэмжийг сайжрууллаа.