Булган, Орхон аймгийн сум, сургуулийн номын санчдыг чадавхжуулах сургалт Булган аймагт болж байна.
Сургалтад Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Хайдав, арга зүйч В.Түвшинтогтох нар мэргэжил арга зүйн сургалт, мэдээлэл хийн оролцож байна.
Энэ үеэр номын санчдын ур чадварын уралдааныг анх удаа зохион байгууллаа. Тус уралдаанд:
1-р байр: Баяннуур сумын номын санч Ш.Содном-Иш
2-р байр: Хутаг-Өндөр сумын номын санч Б.Наранчимэг
3-р байр: Гурванбулаг сумын номын санч Цэрэнханд нар тус тус шалгарлаа.