“ӨВ СОЁЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-11-02

     Булган сумын Соёлын ордноос Үндэсний өв соёл, үнэт зүйлийг хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нартай хамтран 4 удаагийн сургалт зохион байгуулж тус сургалтад ЕБС-ийн 500 орчим сурагч хамрагдлаа.

    Сургалтын хүрээнд Монгол Улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн С.Чулуун- “Шагайн харвааны тухай”, МУ-ын Үндэсний бөхийн Улсын засуул Б.Баярхүү-“Монгол бөхийн онцлог хэв шинж”-ийн тухай, Монгол Улсын гавьяат багш Ш.Шийтэр “Угийн бичиг хөтлөх арга зүй, өвлөн уламжлагч  Х.Мөнхбаатар “Уртын дууг ойртон харахуй” Шилдэг өвлөн уламжлагч, (Ph.D), дэд профессор, судлаач багш Д.Дарьсүрэн “Өв соёл”,  МУСТА зураач Л.Наранзаяа Амьдрах ухаан, Хөөмийч Б.Отгонхүү  “Монгол хөөмийний онцлог-үзүүлбэр” сэдвээр сурагчдад мэдээлэл өгч өв соёлоо эрхэмлэн дээдлэхийн ач холбогдлыг таниуллаа.

 

      

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ