#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 🇲🇳 БУЛГАН АЙМАГ – БУЛГАН ХОТ ДАХЬ НЭЭЛТ
2023-10-11
“Соёлын сэргэлт 2023” аяны отгон үйл ажиллагаа
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БУЛГАН” уриатайгаар Булган аймгийн Цогтхунтайжийн талбай болон Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр-т зэрэг зохион байгуулагдлаа.
✅ СОЁЛЫН ХӨТӨЛБӨРҮҮД
Зөөврийн номын сан, чадавхжуулах сургалт, урлаг уран сайхны тоглолт, хүүхдийн соёлын боловсрол танин мэдэхүйд зориулсан бүтээлч цаг сургалт, олон төрлийн уралдаан тэмцээн, хүүхэлдэйн жүжиг, бүтээлийн болон фото зургийн үзэсгэлэн, виртуал музейн үйлчилгээ зэрэг хөтөлбөрүүд багтсан үйл ажиллагааг
Соёлын яам,
Хүүхдийн төв номын сан Children’s Central Library of Mongolia,
Булган аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар хамтран зохион байгуулан ажиллаж байна.
✅НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
“Соёлын сэргэлт-2023” үйл ажиллагааг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр,
Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн,
Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг,
Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum захирал С.Чулуун,
Соёлын Өвийн Үндэсний Төв-ийн дарга Г.Энхбат нар оролцон, аяны зорилго болон Соёлын яамны бодлого чиглэл, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулан мэндчилгээ дэвшүүлэн нээлээ.
✅ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ИЛТГЭЛ
Нээлтийн үйл ажиллагаанд Чингис хаан музейн захирал академич С.Чулуун
“Чингис хааны ёс зүй” сэдвээр,
Монгол Улсын гавьяат багш С.Батболд
“Урлаг хүний хөгжилд” сэдвээр,
МУУГЗ, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар “Урлаг ба соёл” сэдвээр,
Соёл урлагийн их сургууль-ийн Соёл судлалын ухааны доктор профессор Ж.Долгорсүрэн “Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба тусгаар тогтнол” сэдвээр тус тус соён гэгээрүүлэх илтгэл танилцууллаа.
✅ УРЛАГИЙН ТОГЛОЛТ
Ардын жүжигчин Ц.Үенч,
МУСТА дуучин Э.Очирсайхан, МУСТА хормейстер Б.Бямбачулуун, дуучин хөтлөгч Т.Оюунболд, дуучин Б.Гантөмөр, Бэхи хамтлаг болон Булган аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид, аймгийн ЕБС-ийн сурагчид, Алухай хамтлаг нар зочид үзэгчдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаан урлагийн тоглолтоо толилууллаа
✅ НОМ, ҮЗЭСГЭЛЭН
Бурхан халдун уул, түүний өвийн сэдэвт виртуал үзэсгэлэн,
хүүхдийн гар зургийн болон бүтээлийн үзэсгэлэн, Булган хангай музейн үзмэр, “Цогтхунтайж миний нүдээр” зэрэг үзэсгэлэнгүүд дэлгэгдлээ. Түүнчлэн “Монгол ахуй” чулуун урлан, “Бяцхан геологич” хөтөлбөр, уламжлалт Монгол наадгай болон Булган нутгийн уламжлал ахуйтай холбоотой сэдвээр танин мэдэхүйн тэмцээн, модон морь-хурдан дааганы уралдаан, түргэн хэллэгийн тэмцээн, өвлөн уламжлагч хүүхдүүдийн “Гийнгоо” морь цоллогоо, “Дэмбээ” үзүүлэх тоглолт,
орчин цагийн хүүхдийн заавал унших шилмэл зохиол бүтээлээр зөөврийн номын сан,
Рома хүүхэлдэйн театр
“Жаргалын адал явдал” хүүхэлдэйн жүжиг зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа тус тус зохион байгуулагдлаа.
✅ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ
“Соёлын сэргэлт-2023” аяны соёлын ажилтныг чадавхжуулах мэргэжил арга зүйн сургалтын хүрээнд Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг
“Соёлын бодлого-Соёлын боловсрол” сэдвээр, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн “Урлагийн салбарын шинэчлэл” сэдвээр, ХТНС-гийн ном ангилагч С.Адъяаням
“Номын сангийн анхан шатны бүртгэл” сэдвээр,
ХТНС-гийн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг
“Сан хөмрөг зохион байгуулалт” сэдвээр, ХТНС-гийн аргазүйч Л.Батболор
“Номын сангийн соёл олон нийтийн ажил” сэдвээр,
Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баяндэлгэр
“Аймаг орон нутгийн соёлын өвийн хадгалалт хамгаалалт” сэдвээр тус тус чадавхжуулах сургалт зөвлөгөөг зохион байгууллаа. Үүнд аймгийн болон орон нутгийн нийтийн номын сан, соёлын төвийн ажилтан албан хаагчид идэвхтэй оролцсон юм.
“Соёлын сэргэлт-2023” аян Булган аймгийн 16 сум, 1 тосгонд 2023 оны 10-р сарын 02-11 ний өдрүүдэд үргэлжлүүлэн зохион байгуулагдана.
# Сэдвүүд
Шинэ мэдээ