ЗХУ-ЫН АРДЫН ЖҮЖИГЧИН МУСЛИМ МАГОМАЕВЫН ДУРСГАЛД ЗОРИУЛСАН “ОРФЕЙ” VI ОУ-ЫН УРАЛДААНД БУЛГАН АЙМГИЙН ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТРЫН ДУУЧИН Б.ГАНТӨМӨР “ДЭД БАЙР” ЭЗЭЛЛЭЭ.
2023-11-22

ОХУ, Бүгд Найрамдах Чечень улсын Грозный хотноо 2023 оны 11 дүгээр сарын 13-17ны өдрүүдэд зохион байгуулагдсан ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей-2023” VI Олон улсын уралдаан Аднан Шахбулатовын нэрэмжит Бүгд Найрамдах Чечень Улсын Филармонид амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаанд МУУГЗ, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин МУСТА Б.Гантөмөр, Н.Аззаяа нар амжилттай оролцож МУСТА Б.Гантөмөр дэд байр эзэллээ.
Булган нутгийнхаа болон Монгол Улсынхаа нэрийг гаргасан эрхэм уран бүтээлчдэдээ баяр хүргэж, амжилт хүсье.

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ
Шинэ мэдээ