#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023_АЯН 🇲🇳#ТЭШИГ_СУМ
2023-10-11
“Соёлын сэргэлт 2023” аяныг Булган аймгийн Тэшиг суманд зохион байгууллаа. Тус сумын хүн амын 20 хувь нь Буриад угсаатны бүлгийн төлөөлөл оршин суудаг бөгөөд Эг тарвагатайн бэлчир, Харгал нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай аялал жуулчлалын бүс нутаг юм.
Соёлын сэргэлт аяны хүрээнд ажлын хэсгийн ахлагч Соёл урлагийн газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Д.Баасанжав Тэшиг сумын Засаг дарга Ж.Гансүхтэй уулзаж Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй аяны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Буриад угсаатны бүлгийн өв соёл, уламжлалыг сэргээх, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх хүрээнд төлөвлөж буй ажлын талаар санал солилцлоо.
✅НЭЭЛТ
“Соёлын сэргэлт-2023” аяныг Тэшиг сумын Засаг дарга Ж.Гансүх, Хүүхдийн төв номын сангийн Уншлага, үйлчилгээний хэлтсийн эрхлэгч М.Чимэдлхам нар нээн үг хэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын ордны уран бүтээлч МУСТА Д.Очирхуяг, Н.Мөнхзаяа нар болон Тэшиг сумын ЕБС-ийн авьяаслаг сурагчдын тоглолтыг нутгийн иргэд, хүүхэд багачуудад толилууллаа.
✅ ШАГНАЛ
Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр ном эрдэмд шамдан найз нөхөд хамт олноо манлайлсан Тэшиг сумын ЕБС-ийн сурагч Б.Будхишиг, Г.Эрхсаран, Н.Учрал нар шагнууллаа.
✅ИЛТГЭЛ, СУРГАЛТ
Булган аймгийн музейн боловсролын ажилтан, Монгол Улсын зөвлөх багш Ж.Ганбат “Булган аймгийн Түүх соёлын үл хөдлөх дурсгалууд” Хүүхдийн төв номын сангийн Уншлага үйлчилгээний хэлтсийн эрхлэгч М.Чимэдлхам “Бүх нийтийн соёлын боловсрол” “Герман” танхимын номын санч Г.Буянцэцэг “Ном уншихын ач тус”, “Мөрөөдөл” танхимын номын санч Ч.Амгаланбаяр “Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ” сэдэвт сургалтуудыг зохион байгуулж түүх соёлоо эрхэмлэн дээдлэх, хайрлан хамгаалах, зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж хичээх ёстойг ойлгууллаа.
✅МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
Соёл урлагийн газрын Төсөв хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Урангоо, Соёлын ордны музейн ажилтан Н.Мөнхзаяа нар болон Хүүхдийн төв номын сангийн номын санчид соёлын төвийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
✅ СОЁЛЫН ХӨТӨЛБӨР
Бурхан халдун уул” виртуал аялал, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, “Зөөврийн номын сан”, “Бяцхан геологич”, “Монгол наадгай”, “Чулуун урлан” ажиллаж Танин мэдэхүйн тэмцээн уралдаан зохион байгуулж хүүхэд багачуудыг хөгжөөлөө.
# Сэдвүүд
Сүүлийн мэдээ
Шинэ мэдээ