#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 АЯН 🇲🇳БУГАТ СУМ
2023-10-11
“Соёлын сэргэлт 2023” аяныг Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр, Хүүхдийн төв номын сангийн Мэдээлэл технологи, арга зүйн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг, ИТХ-н дарга Ц.Баатарчулуун нээж үг хэллээ.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын төрийн соёрхолт Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлч МУСТА Б.Энхмөрөн “Булган хангай” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
ШАГНАЛ:
“Тэргүүний уншигч – Д.Нацагдорж” тэмдгээр Ерөнхий боловсролын сургуулийн 2а ангийн сурагч З.Түмэнжаргал, 4а ангийн сурагч А.Марал-Эрдэнэ, 9а ангийн сурагч Б.Хүсэл-Эрдэнэ нар тус тус шагнагдлаа.
СУРГАЛТ:
Хүүхдийн төв номын сангийн, Мэдээлэл технологи, арга зүйн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг “Бүх нийтийн соёлын боловсрол”, “Алтан загасны үлгэр”, “Эвтэй дөрвөн амьтан” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭ:
“Бурхан Халдун виртуал аялал” VR үзэсгэлэн, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, Үзэсгэлэн худалдаа, Зөөврийн номын сан, Соёлын өвийн АХА тэмцээн, Түргэн хэллэгийн тэмцээн ,
Бүтээлч урлан, Уламжлалт оньсон тоглоом наадгайн үзэсгэлэн дэлгэгдлээ.
# Сэдвүүд
Сүүлийн мэдээ
Шинэ мэдээ