“Соёлын сэргэлт 2023” аян Баян-Агт сум
2023-10-11
“Соёлын сэргэлт 2023” аяныг Булган аймгийн Баян-Агт суманд зохион байгууллаа. 1925 онд байгуулагдсан энэ сум хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрх гүний хошууны нутаг билээ. Тус сум нь Эртний Түрэгийн үетэй холбогдох Шивээт улааны цогцолбор дурсгал болон Цагаан олмын буган чулуун хөшөөд, Халтарын голын цогцолбор дурсгал зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалууд, Хануй, Цагаан голын рашаанаараа алдартай байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм.
“Соёлын сэргэлт-2023” арга хэмжээний хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын Засаг дарга Л.Эрдэнэбилэгтэй уулзаж, аяны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Соёлын салбараа дэмжин ажиллаж байгаа болон сумын иргэдийг идэвхтэй оролцуулж байгаад талархал илэрхийллээ. Мөн соёлын салбарын бодлого, соёлын төвийн үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
✅НЭЭЛТ
“Соёлын сэргэлт 2023” аяныг Баян-Агт сумын Засаг дарга Л.Эрдэнэбилэг, ИТХ-ын дарга Н.Ганболд нар нээж мэндчилгээ дэвшүүлэн, сумын Соёлын төвийн дэргэдэх Аримун бүжгийн хамтлаг, Соёлын ордны уран бүтээлч Н.Мөнхзаяа, Д.Очирхуяг нар болон ЕБС-ийн авьяаслаг сурагчдын тоглолтыг толилууллаа.
✅ШАГНАЛ
Баян-Агт сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Д.Энхчимэг, 8б ангийн сурагч О.Эрхсаран, 6д ангийн сурагч Г.Намуунтуяа нар
“Тэргүүний уншигч-Д.Нацагдорж” тэмдгээр шагнууллаа.
✅СУРГАЛТ
Хүүхдийн төв номын сангийн номын санч Г.Буянцэцэг “Ном уншихын ач тус”, номын санч Ч.Амгаланбаяр “Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ”, сургалтыг тус тус зохион байгуулж, хүүхдүүдийн ирээдүйн зорилго мөрөөдлийн талаар дотно яриа өрнүүлэв.
✅СОЁЛЫН ХӨТӨЛБӨР
“Бурхан Халдун виртуал аялал” VR үзэсгэлэн, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, Зөөврийн номын сан, Монгол наадгай, бүтээлч урлан, “Уламжлалт оньсон тоглоом”, өв соёлын холбогдолтой танин мэдэхүйн “АХА” тэмцээн, “Ардын дууг хэн сайн дуулах вэ?” “Үндэсний бичгээ дээдэлье”, “Дээс томох”, “Дэмбээ” танин мэдэхүйн уралдаан тэмцээнүүд зохион байгууллаа.
# Сэдвүүд
Сүүлийн мэдээ
Шинэ мэдээ