#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 АЯН 🇲🇳ОРХОН СУМ
2023-10-11
“Соёлын сэргэлт 2023” аяныг Орхон сумын Засаг дарга Н.Амартүвшин, Хүүхдийн төв номын сангийн Мэдээлэл технологи, арга зүйн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг нар нээж үг хэллээ.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын төрийн соёрхолт Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлч МУСТА Б.Энхмөрөн ая дууны мэндчилгээ дэвшүүлж Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн аявъяаслаг сурагчдын тоглолтыг нутгийн иргэд хүүхэд багачуудад толилууллаа.
Тус арга хэмжээнд Орхон сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3а ангийн сурагч Х.Ганчимэг, 5а ангийн сурагч Г.Шинэсаран, 6а ангийн сурагч Ө.Шинэхүү нар “Тэргүүний уншигч – Д.Нацагдорж” тэмдэг, үнэмлэхээр шагнагдлаа.
СУРГАЛТ:
Хүүхдийн төв номын сангийн Мэдээлэл технологи, арга зүйн хэлтстийн эрхлэгч С.Тунгалаг “Бүх нийтийн соёлын боловсрол” сэдвээр сургалт зохион байгууллаа.
ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭ:
“Бурхан Халдун виртуал аялал” VR үзэсгэлэн, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, “Зөөврийн номын сан”, “Монгол наадгай”, “Даавуугаар ном бүтээх аргачлал”, танин мэдэхүйн “АХА” тэмцээн зэрэг уламжлалт уралдаан тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгууллаа
# Сэдвүүд
Сүүлийн мэдээ
Шинэ мэдээ