#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 АЯН #ГУРВАНБУЛАГ
2023-10-11
“Соёлын сэргэлт 2023” аяныг Гурванбулаг сумын сумын Засаг дарга Б.Дэлгэр Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Л.Батболор нээж үг хэллээ.
✅Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд МУСТА дуучин Г.Батдорж, Бугат сумын дуучин А.Мижиддорж нар ая дууны мэндчилгээ дэвшүүлж сумын Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн авьяаслаг сурагчдын тоглолтыг нутгийн иргэд хүүхэд багачуудад толилууллаа.
✅ШАГНАЛ
Монгол Улсын тэргүүний “Ардын авьяастан” цол тэмдгээр сумын иргэн Н.Ундармаа, “Тэргүүний уншигч – Д.Нацагдорж” тэмдгээр Ж.Гүррагчаагийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн 5а ангийн сурагч Б.Шинэс, 4б ангийн сурагч Б.Гэрэлмаа, 5б ангийн сурагч А.Төгөлдөрбаяр нар тус тус шагнагдлаа.
✅Сургалт:
Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Л.Батболор “Бүх нийтийн соёлын боловсрол”, “Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ”, ХТНС-ийн номын санч Г.Дарьсүрэн “Уншихад учир бий”, “Гэр бүлийн уншлагын боловсрол” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
✅ҮЗЭСГЭЛЭН:
“Бурхан Халдун виртуал аялал” VR үзэсгэлэн, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, Зөөврийн номын сан, шинэ номын үзэсгэлэн Уламжлалт гар урлалын чиглэл зэргээр үзэсгэлэн дэлгэгдлээ.
# Сэдвүүд
Сүүлийн мэдээ
Шинэ мэдээ