“Соёлын сэргэлт 2023” аян Рашаант сум
2023-10-11
“Соёлын сэргэлт 2023” аяныг Рашаант сумын Засаг даргын орлогч Д.Одонсамбуу, Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Л.Батболор нар нээж үг хэллээ.
📌Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ сумын дуучин МУСТА Г.Батдорж, Бугат сумын дуучин, хөтлөгч А.Мижиддорж нар ая дууны мэндчилгээ дэвшүүлж Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн авъяаслаг сурагчдын тоглолтыг нутгийн иргэд хүүхэд багачуудад толилууллаа.
📌Тус арга хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Ө.Буянхишиг, 12б ангийн сурагч Г.Балдангомбо, 10а ангийн сурагч Г.Чанцалням нар “Тэргүүний уншигч – Д.Нацагдоржийн” тэмдэг үнэмлэхээр шагнагдлаа.
📌Сургалт:
Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Л.Батболор “Бүх нийтийн соёлын боловсрол”, “Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ”, ХТНС-ийн номын санч Г.Дарьсүрэн “Усны амьдралын эх булаг” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
📌ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭ:
“Бурхан Халдун виртуал аялал” VR үзэсгэлэн, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, Бүтээлч урлан (Чулуун дээрх зураг), Зөөврийн номын сан, хэл зүгшрүүлэх Түргэн хэллэгийн уралдаан зэрэг танин мэдэхүйн уралдаан тэмцээнүүд зохион байгууллаа.
# Сэдвүүд
Сүүлийн мэдээ
Шинэ мэдээ