#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 АЯН МОГОД СУМ
2023-10-11
“Соёлын сэргэлт 2023” аяныг Могод сумын Засаг дарга Б.Мөнхбаатар, Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Л.Батболор нар нээж үг хэллээ.
📌Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ сумын уран бүтээлч МУСТА Г.Батдорж, Бугат сумын уран бүтээлч А.Мижиддорж нар ая дууны мэндчилгээ дэвшүүлж Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн авъяаслаг сурагчдын тоглолтыг нутгийн иргэд хүүхэд багачуудад толилууллаа.
📌Тус арга хэмжээнд Монголын анхны нисгэгч Улсын баатар Ч.Шагдарсүрэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын 9-н жилийн дунд сургуулийн 5а ангийн сурагч Д.Мичидмаа, 4б ангийн сурагч Ө.Анххүслэн, У.Эрхэс нар “Тэргүүний уншигч – Д.Нацагдоржийн” тэмдэг үнэмлэхээр шагнагдлаа.
📌Сургалт:
Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Л.Батболор “Бүх нийтийн соёлын боловсрол”, “Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ”, ХТНС-ийн номын санч Г.Дарьсүрэн “Уншихад учир бий”, “Гэр бүлийн уншлагын боловсрол” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
📌ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭ:
“Бурхан Халдун виртуал аялал” VR үзэсгэлэн, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, Бүтээлч урлан (Чулуун дээрх зураг), Зөөврийн номын сан, Асуулт хариултын АХА, хэл зүгшрүүлэх Түргэн хэллэгийн уралдаан зэрэг танин мэдэхүйн уралдаан тэмцээнүүд зохион байгууллаа.
# Сэдвүүд
Сүүлийн мэдээ
Шинэ мэдээ