#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 АЯН ХИШИГ-ӨНДӨР СУМ
2023-10-11
“Соёлын сэргэлт 2023” аяныг Хишиг-өндөр сумын Засаг дарга Н.Мөнхгэрэл, Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Л.Батболор нар нээж үг хэллээ.
📌Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ сумын уран бүтээлч МУСТА Г.Батдорж, Бугат сумын уран бүтээлч А.Мижиддорж нар ая дууны мэндчилгээ дэвшүүлж Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн авъяаслаг сурагчдын тоглолтыг нутгийн иргэд хүүхэд багачуудад толилууллаа.
📌Тус арга хэмжээнд Ш.Гаадамбын нэрэмжит Ерөнхий боловсролын Лаборатори сургуулийн 9а ангийн сурагч А.Мөнгөншүүдэр, 8а ангийн сурагч Г.Амгаланбаатар, 6б ангийн Б.Хонгорзул нар “Тэргүүний уншигч – Д.Нацагдоржийн” тэмдэг үнэмлэхээр шагнагдлаа.
📌Сургалт:
Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Л.Батболор “Бүх нийтийн соёлын боловсрол”, “Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ”, ХТНС-ийн номын санч Г.Дарьсүрэн “Уншихад учир бий”, “Гэр бүлийн уншлагын боловсрол” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
📌ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭ:
“Бурхан Халдун виртуал аялал” VR үзэсгэлэн, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, Бүтээлч урлан (Чулуун дээрх зураг), Зөөврийн номын сан, Асуулт хариултын АХА, хэл зүгшрүүлэх Түргэн хэллэгийн уралдаан зэрэг танин мэдэхүйн уралдаан тэмцээнүүд зохион байгууллаа. Мөн Хишиг-өндөр сумын өвлөн уламжлагч Ш.Ичинхорлоо Уламжлалт арга ухааны Эсгийн ширмэл урлалийн төрлөөр үзэсгэлэн дэлгэлээ.
# Сэдвүүд
Сүүлийн мэдээ
Шинэ мэдээ