МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ЯРУУ НАЙРАГЧ ДАМДИНСҮРЭНГИЙН МАНДАХСАНГИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ШҮЛЭГЧДИЙН “УРАН ӨД-2023” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023-05-22
           Монгол Улсын  Гавьяат багш, Монголын зохиолчдын эвлэлийн болон “Утга зохиолын төлөө” хүндэт шагналт нэрт яруу найрагч, сурган хүмүүжүүлэгч  Д.Мандахсан  найрагчийн үүсгэн байгуулсан хүүхдийн “Уран өд”- дугуйлангийн бүтээл туурвилын замналыг идэвхжүүлэн үргэлжлүүлж, өсвөрийн шүлэгчдийг дэмжин хөгжүүлэх, хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх, яруу найраг сонирхогчдыг нэмэгдүүлэх зорилгоор “Уран Өд-2023” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгууллаа.
        Тус наадмыг “Булган нэг үе клуб” ТББ-ын ивээн тэтгэлэгтэйгээр, МЗЭ-ийн Булган аймаг дахь салбар, Булган аймгийн Соёл урлагийн газар, Булган сумын Соёлын ордон, “Булган Нэг үе клуб” ТББ, “Булганы индэр” сонины редакци хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
          Тус наадамд 40 орчим бүтээл ирснээс эхний шатанд Булган, Орхон аймгийн 24 өсвөрийн яруу найрагчийн бүтээл шалгарч Булган сумын Соёлын ордны тайзнаа 3 үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө.
Тэргүүн байр: Булган сумын 1-р сургуулийн сурагч М.Пүрэвдорж
Дэд байр: Булган сумын 1-р сургуулийн сурагч Б.Одмаа
Гутгаар байр: Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн сурагч Т.Билгүүн
Тусгай байр : Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн сурагч Т.Номинзаяа
Тусгай байр : Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн сурагч Г.Номин-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
# Сэдвүүд
Фото мэдээ
Шинэ мэдээ