#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 🇲🇳 #САЙХАН СУМ
2023-10-11
“Соёлын сэргэлт-2023” аяныг Айраг, адуугаараа алдартай Булган аймгийн Сайхан суманд зохион байгууллаа. Тус сумын нутагт орших Байширын усны буган чулуун хөшөөд, Моюунчурын гэрэлт хөшөө нь улсын хамгаалалттай түүх соёлын дурсгал юм.
✅ “ЭРТЭЧ ӨГЛӨӨ
Соёлын сэргэлт-2023 аяныг өглөөний 08:00 цагт Монгол Улсын баатар, Жанжин Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Сайхан сумын ЕБС-ийн сурагчдын бий биелгээгээр эхлүүллээ.
✅ УУЛЗАЛТ
Соёлын яамнаас хэрэгжүүлж буй Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдаж буй “Соёлын сэргэлт-2023” аяны талаар Сумын Засаг дарга Д.Санчир-Очирт мэдээлэл өгч, Соёлын төвийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Тус сумын 9 өвлөн уламжлагч, хүүхэд багачуудадаа соёлын өвийг өвлүүлэн уламжлуулж байгаа бөгөөд тус аяныг улс орон даяар зохион байгуулж буйд сумын удирдлагууд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
✅НЭЭЛТ
Соёлын сэргэлт 2023” аяныг Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Лувсанцоодол, Хүүхдийн төв номын сангийн Уншлага үйлчилгээний хэлтсийн эрхлэгч М.Чимэдлхам нар нээж үг хэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын ордны уран бүтээлч МУСТА Д.Очирхуяг, Н.Мөнхзаяа нар ая дууны мэндчилгээ дэвшүүлж Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн Цацал хамтлаг болон ЕБС-ийн авьяаслаг сурагчдын тоглолтыг нутгийн иргэд хүүхэд багачуудад толилууллаа.
✅ШАГНАЛ
Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Т.Анударь, 9б ангийн сурагч М.Хулан, 9б ангийн сурагч А.Номин-Эрдэнэ нар “Тэргүүний уншигч – Д.Нацагдорж” тэмдэгээр шагнагдлаа.
✅СУРГАЛТ:
Хүүхдийн төв номын сангийн Уншлага үйлчилгээний хэлтсийн эрхлэгч М.Чимэдлхам “Бүх нийтийн соёлын боловсрол”, Хүүхдийн төв номын сангийн Мөрөөдөл танхимын Номын санч Ч.Амгаланбаяр “Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ?” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
✅ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭ:
“Бурхан Халдун виртуал аялал” VR үзэсгэлэн, Булган аймгийн “Түүхэн дурсгалт газрууд” VR үзэсгэлэн, Сайхан сумын Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн, Зөөврийн номын сан, Монгол наадгай, бүтээлч урлан, танин мэдэхүйн уралдаан тэмцээнүүд зохион байгууллаа.
✅ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАРТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ:
Уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх өвлөн уламжлуулах хүрээнд Сайхан сумын нутагт орших аймгийн тусгай хамгаалалттай түүх соёлын үл хөдлөх дурсгал Асагийн дэвсэгийн буган чулуун хөшөөтэй танилцах аялал зохион байгуулж тус үйл ажиллагааны хүрээнд “Зүйр цэцэн үг хэн сайн мэдэх вэ”, “Уламжлалт оньсон тоглоом”, өв соёлын холбогдолтой танин мэдэхүйн “АХА” тэмцээн, “Үндэсний бичгээ дээдэлье”, “”Шагай шүүрэх, “Дээс томох”, “Талын хуруу”, “Дэмбээ” зэрэг уламжлалт наадгайг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгууллаа.
# Сэдвүүд
Сүүлийн мэдээ
Шинэ мэдээ