АРДЫН АВЬЯАСТНУУД ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДЫГ АЛДАРШУУЛАХ ТОГЛОЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-11-14

      Соёл урлагийн газар, Хөгжимт жүжгийн театр, Соёлын ордон хамтран, Музей хамтран Ардын авьяастнууд өвлөн уламжлагчдыг алдаршуулах  тоглолт, арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд  8 өвлөн уламжлагч  өөрсдийн эзэмшиж буй өвийн талаар тайлбартай тоглолт,  Сур, суран бүтээгдэхүүн, уран дарханы урлал, бугын эврээр хийсэн бүтээл, эсгий урлалын бүтээлүүд багтсан соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн, үндэсний бичгийн танин мэдэхүйн тэмцээн, уран бичлэгийн үзүүлбэр, номын үзэсгэлэн, VR төхөөрөмжийн танилцуулга зэрэг олон талт үйл ажиллагаа өрнөж 300 гаруй хүн үзэж сонирхлоо.

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ