“МОНГОЛ БҮЖГИЙН ГАЙХАМШИГ” ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-11-16

   Монгол бүжгийн өв соёлыг олон нийтэд таниулах зорилгоор Хутаг-Өндөр сумын Соёлын төвийн дэргэдэх ЕБС-ийн сурагчдын  Язгуур-2 хамтлагийн  “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг  зохион байгууллаа. Тоглолтод  Эрдэнэт хотын Байлдааны гавьяаны улаан тугийн болон Алтан гадаст одонт БНМАУ-ын маршал Т.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний ..дугаар ангийн Хошууч Отгонбаатар даргатай үлээвэр найрал хөгжмийн хамт олон оролцлоо. Энэ үеэр “Язгуур-2” хамтлагийн гоцлол бүжигчин Э.Ангараг, Х.Тэмүүлэн, Э.Эрдэнэбат, Б.Даваажаргал нар  Монголын сурагчдын холбооны авьяас алтан медалиар шагнууллаа.

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ