НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2022 НААДАМД ОРОЛЦЛОО
2022-08-15

    

     

    “Нүүдэлчин Монгол-2022” соёлын фестиваль 08 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Сайханы Саравч хөндийд болсон билээ. Энэхүү наадам нийт 3 хоног болж энэ хугацаанд 20 гаруй мянган хүний хөдөлгөөн үүссэн бөгөөд Булган аймгаас 41 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Нийт 7 ай сав 279 өвийн ангилалаар зохион байгуулагдсан тус наадмаас “Хамгийн олон шавь сургасан өвлөн уламжлагч” -р Баяннуур сумын иргэн – Д.Зоригт, “Сүүн будгийн технологи” уламжлалт арга ухаанаар Булган сумын иргэн Д.Дарьсүрэн нар тэргүүн байрт шалгарлаа.

    Тус наадмын үеэр Монгол улсын Соёлын сайд Ч.Номин болон албаны хүмүүс Булган аймгийн өвлөн уламжлагч Д.Дарьсүрэнд хүндэтгэл үзүүллээ.

   

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ