СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САРЫН АЖИЛ
2022-10-06

      Булган сумын Соёлын ордноос Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нарынхаа санал сэтгэгдлийг сонсож халуун яриа өрнүүлэх “Өглөөний цай” уулзалтыг зохион байгуулж соёлын өвийг сурталчлан таниулах үйлсэд хамтран ажиллаж байгаад хүндэтгэн “Талархал” гардууллаа.

      Мөн ЕБС-ийн 8-р ангийн  сурагчдад “Өв соёл”-ын тухай Д.Дарьсүрэн (Ph.D), дэд профессор, судлаач багш, “Угийн бичиг хөтлөх арга зүй”-н тухай Монгол Улсын Гавьяат багш Ш.Шийтэр нар мэдээлэл хүргэлээ.

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ