СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-12-01

      Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас улс орон даяар Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор зохион байгуулсан “Соёлын бүтээлч сар”-ын аяны хүрээнд Булган аймгийн Соёлын байгууллагууд нийт 87 арга хэмжээг зохион байгуулж тус үйл ажиллагаанд 12080 хүн оролцсоны 7928 нь хүүхэд, 161 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Соёлын үзвэр үйлчилгээг 15426 хүнд хүргэж 18.9 сая төгрөгийн төсөв зарцууллаа.

    Соёл урлагийн газраас орон нутгийн Сайхан Монгол телевизтэй хамтран “Соёлын бүтээлч сар-“ын үйл ажиллагааны талаар  видео шторк бэлтгэн олон нийтэд хүргэлээ. Мөн “Соёлын бүтээлч сар-”ын аяны явцын тоон тайлан-5 удаа, онцлох мэдээлэл-5 удаа /видео, зурагт хэлбэрээр/ бэлтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт хүргүүлж онцлох  мэдээллийг Байгууллагын болон аймгийн цахим хуудсанд байршуулж сурталчиллаа.

     Соёлын бүтээлч сар нь иргэд, хүүхэд залууст Үндэсний бичиг, түүх соёлоороо бахархах, ураг удмаа дээдлэх, өв соёлоо хайрлан хамгаалах үзэл хандлагыг дээшлүүлж соёл урлагаар дамжуулан нийгэмд эерэг зүйлсийг уриалсан танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой сар болж өндөрлөлөө.   

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ