СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ-СОЁЛЫН САЛБАР ДАХЬ ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-09-24

    Соёл урлагийн ажилтны 29 дэх удаагийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн онол практикийн асуудал хэлэлцэж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн үнэлгээ төлөвлөлтийн арга зүйг сайжруулах, сумдыг бүсчилсэн үйлдвэрлэлд чиглүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж тодорхойлох, Засгийн газрын 388-р тогтоол Соёлын салбар дахь төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй санхүүгийн хосолсон тогтолцоо, үр дүнд суурилсан нэмэлт санхүүжилтийг хэрхэн олгох болон дүгнэх аргачлалын талаар ойлголт өгөх зорилгоор “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Соёлын салбар дахь төсвийн шинэчлэл”  уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Хөгжимт жүжгийн театр, Музей, Төв номын сан, 16 сум 1 тосгоны Соёлын төвийн нийт ажилтан албан хаагчид бүрэн бүрэлдхүүнээрээ оролцлоо.

     Хэлэлцүүлгийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг “Төрийн албан хаагчийн ёс зүй” , АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Амар “Хөдөлмөрийн харилцаан дахь эрх зүйн зохицуулалт”, АЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Энхжаргал “Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах дүгнэх аргачлал, СУГ-ын дарга Г.Алдармөнх Соёлын салбар дахь төсвийн шинэчлэл санхүүгийн хосолсон тогтолцооны талаар үндсэн ойлголт, СУГ-ын Урлаг уран бүтээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баасанжав “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн онол практикийн асуудал, СУГ-ын Төсөв хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Урангоо “Үр дүнд суурилсан нэмэлт санхүүжилт олгоход хэрхэн дүгнэх аргачлал” сэдвүүдээр илтгэл, мэдээлэл хийж Булган суманд Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч Б.Мөнхбаатар Бүтээлч үйлдвэрлэлийн  арга туршлагаасаа хуваалцлаа.

    Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нар мэндчилгээ дэвшүүлж, хэлэлцүүлэгт оролцогчдын санал хүсэлт тулгамдаж буй асуудал болон ололт амжилтуудыг ярилцан аймаг орон нутгийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Монгол улсын шилдэг номын сангаар шалгарсан “Төв номын сан” болон 1-9 сарын ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн Булган сумын Соёлын ордон, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Гурванбулаг, Баян-Агт сумдын соёлын төв, бусдыгаа манлайлан амжилттай ажиллаж байгаа зарим албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ