ТҮҮХ СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН УЛСЫН ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2022-10-05

  

     Булган аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого зохион байгуулах тухай А/488 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг удирдамжийн дагуу 15 сумын нутагт орших улс, аймгийн  хамгаалалттай 53 дурсгалыг тоолж дууслаа. Орон нутгийн хамгаалалттай ТСҮХД-ын тооллогын ажил үргэлжилж байна.  

  Булган аймагт Эртний хотын туурь хэрэм болох Хар бухын балгас, Чин толгойн балгас, Бийбулаг хотын туурь, Цогтын цагаан байшин болон Шивээт улааны цогцолбор, Моюнчурын гэрэлт хөшөө, Нарийн төлбөрийн голын буган чулуун хөшөө, Хүннү, Шинэ чулуун зэвсгийн үеийн булш оршуулгын дурсгал зэрэг улс аймгийн хамгаалалттай олон дурсгал байдаг билээ

.

 

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ