“ХӨГНИЙН ХАВАР-2023” БУЛГАН АЙМГИЙН СОЁЛЫН САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН УУЛЗАЛТ
2023-03-04

      Соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, шинэ санал санаачилга хэлэлцэх, туршлага солилцох, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Хөгнийн хавар-2023” Булган аймгийн Соёлын салбарын ажилтан, албан хаагчдын нэгдсэн уулзалтыг 2023 оны 03 дугаар сарын 31-ээс 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Аймгийн Засаг даргын ивээл дор Рашаант сумын Засаг дарга Б.Бат-эрдэнийн санаачилга дэмжлэгтэйгээр Говь, Хангай хосолсон Рашаант суманд зохион байгууллаа. Тус уулзалтад Булган аймгийн Соёл урлагийн газар, Хөгжимт жүжгийн театр, Музей, Төв номын сан, 16 сум 1 тосгоны Соёлын төвийн 150 гаруй албан хаагчид оролцлоо. 

        Уулзалтын хүрээнд туршлага солилцох сургалт, “Хос уянга” дууны уралдаан, спортын 3 төрөлт тэмцээн, байгалийн цогцолбор газартай танилцах аялал зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ үеэр аймгийн удирдлагууд Соёлын салбарын албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа. Соёл, урлагийн салбарыг тууштай дэмжин ажилладаг БУЛГАН ХАНГАЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ САН-ийн тэргүүн С.Гал-Эрдэнэ Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх соёлын байгууллагад тус бүр 1.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлж цаашид үргэлж хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мэндчилгээ дэвшүүлж Рашаант сумын Соёлын төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, амжилттай ажиллаж байгаа зарим албан хаагчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ