ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДДАА БАЯРЛАЛАА ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-03-12

     Булган аймгийн Соёл урлагийн газраас Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байдаг эмч, эмнэлгийн ажилтнуудын ажил хэргийг хүндэтгэх, бүх нийтийн соёлын боловсролд зориулж “ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДДАА БАЯРЛАЛАА” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгууллаа. Гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “Эмч нарын баярын өдөр” тохиодог бөгөөд тус өдрийг угтан олон арга хэмжээ зохиогдож байгаагийн нэг нь энэхүү хүндэтгэлийн тоглолт билээ.

   Тоглолтод аймгийн Соёл урлагийн салбарын уран бүтээлчид болон Булган аймгийн уугуул улс, аймгийн алдар цолтой бөхчүүд ая дууны эгшгэн цэнхэр хадгаа өргөлөө.

    Тус тоглолтын орлогыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн “Гэр бүлийн өрөө”-г тохижуулахад зарцуулсан билээ.

  “Цагаан нөмрөгт баатрууддаа баярлалаа” хүндэтгэлийн тоглолтод оролцсон бөхчүүд, уран бүтээлчид, ивээн тэтгэсэн байгууллага, иргэд, тоглолтыг шимтэн үзсэн нутгийн зон олондоо талархлаа илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

# Сэдвүүд
Сүүлийн мэдээ